АРХАНГАЙ АЙМАГТ ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ – ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
,
Эрүүл мэндийн яам, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Цахим эрүүл мэнд” сургалт, зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 2024 оны 05 дугаар сарын 12-нд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 350 гаруй удирдлага, эмч ,багийн бага эмч, сувилагчид, мэргэжилтнүүд оролцсон юм.
Зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээж үг хэлж “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр илтгэл тавьлаа. Мөн аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хурлын үйл ажиллагаанд оролцогчдод ажилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.
Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашид хэрэгжүүлэхээр төвлөвлөсөн үйл ажиллагаа болон эрүүл мэндийн салбарын ололт амжилтын талаар танилцуулан, хэлэлцүүллээ.
“Цахим эрүүл мэнд” сургалтанд Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар оролцон сургалтанд оролцогчдод мэдээлэл өглөө.
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтын үндсэн мэдээллийг ЭМЯ, ЦХХХЯ хамтран зохион байгуулж буй уг сургалтаар ЭМХТ-ийн Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт” сэдвээр, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг, ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн Н.Гантулга нар “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргад өвчтөн тээвэрлэх зориулалтын яаралтай тусламжийн авто машиныг хүлээлгэн өгсөн юм.
,