385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД БАГИЙН ЭМЧ НАРЫН ОРОЛЦОО” СУРГАЛТ БОЛЛОО

🏥2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотой эрүүл мэндийн салбарын түвшинд НЭМ-ийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн чиглэл болгон ажиллахад анхаарч байна.
💢 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд тэр дундаа хөдөөгийн, алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг багийн эмч нарын оролцоог нэмэгдүүлэх тэднийг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор Эрүүл мэндийн газраас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилд багийн эмч нарын оролцоо” сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 11-нд зохион байгуулсан.
💢 Тус сургалтанд 19 сумын 65 гаруй багийн эмч нар оролцон “НЭМ-ийг дэмжих жил”-ийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан юм.
💢Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа сургалтын үйл ажиллагаа нээж үг хэлэхдээ: “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол эрүүл мэндийн байгууллагын тэр дундаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл юм. Орон нутгийн иргэд, хөдөөгийн алслагдсан багийн иргэдэд багийн эмч нар хамгийн түрүүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг мөн өдөр тутамдаа эргэх холбоотой байдагийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаа юм”.
💢“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл амьдарлын хэв маягийг төлөвшүүлэх, олон нийт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
,
, , 1

Санал, хүсэлт

*