Шилдэг ЭМЧ, Шилдэг СУВИЛАГЧ
Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн ЗАСАГ ДАРГЫН нэрэмжит;
ШИЛДЭГ ЭМЧ;
ШИЛДЭГ СУВИЛАГЧ;
шалгаруулах үйл ажиллагааг Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газраас зохион байгуулан шалгарууллаа.
Тус шалгаруулалтанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 29 эмч, 30 гаруй сувилагч материал ирүүлэн ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа.
Архангай аймгийнхаа хөгжил, цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан, хүн ардынхаа эрүүл энхийг сахин, хамгаалж ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА үнэнч эрхэм эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын албан хаагчиддаа ТАЛАРХЛАА.