📌Архангай аймгийн НЭ-ийн 75 эмнэлгийн мэргэжилтэн болон бүх багийн эмч буюу 100 багийн эмч нарт Өндөр-Улаан, Батцэнгэл, Өгийнуур сумдад бүсчилж “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ ОРОН НУТАГТ САЙЖРУУЛАХ НЬ” ажлын байрны сургалт зохион байгууллаа
Тус сургалтанд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар олгосон 75 зөөврийн комьпютерийг багийн эмч нарт гардууллаа.
Ажлын байрны сургалтаар эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан, тохиолдлын бүртгэл мэдээлэл, статистик бүртгэл мэдээлэл, мэдээллийн технологи, цахим программын талаар мэдээлэл өгөв. Мөн хүний нөөцийн мэдээллийн сангийн бүртгэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн ач холбогдолтой сургалт болсон.
Сургалтын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан, тохиолдлын бүртгэл мэдээлэл, статистик бүртгэл мэдээлэл, мэдээллийн технологи, цахим программын талаар мэдээлэл олгож байна.
Сургалтын үеэр эрүүл мэндийн салбар үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг ЭМЯ, ЭМХТ-ийн шагналаар шагнасан. Үүнд эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар 1, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 3, “Эрүүл мэндийн хөгжлийн төлөө” тэмдэгээр 4 хүн тус тус шагнагдсан.