385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

🇦🇺АВСТРАЛИЙН МОНАШИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОРУУД БОЛОН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЧ НАРЫН БАГ ИРЖ АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАЙ ХАМТАРЧ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ☑️☑️☑️

📌Архангай аймгийн эрүүл мэндийн газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Австралийн монашийн их сургуулийн профессор Елизабет Фаррелл ам, профессор Беверли Волленховен, профессор Филип Кристофер Томас болон Нийслэлийн Өргөө амаржих газрын эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Д.Өнөржаргал, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Амаржаргал, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Мөнхшүр, мэс заслын тэргүүлэх зэргийн сувилагч Г.Туяамаа нар хүрэлцэн ирж Архангай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаатай албан уулзалтыг хийж хамтын ажиллагааг эхлүүллээ.
📌 Хамтын ажиллаганы хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 3 эмэгтэйд оношилгооны дуран, 1 өвчтөнд өндгөвчний уйланхай дурангаар авах хагалгаа хийсэн байна.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн сургалт зохион байгууллаа.
📌Архангай аймгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажилласан Австралийн монашийн их сургууль болон Нийслэлийн Өргөө амаржих газрын Д.Өнөржаргал эмчээр ахлуулсан баг хамт олондоо албан ёсоор талархал илэрхийлье.👏👏👏


Санал, хүсэлт

*