
Тус аяны хүрээнд сум, өрхийн ЭМТөвүүд харъяа орон нутагтаа зорилтот насны эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл түгээх, хөхний эмнэлзүйн үзлэг шинжилгээнд зорилтот насны эмэгтэйчүүдийг хамруулах, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг сурталчилах юм.