385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

ХӨХНИЙ ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД “ХӨХӨӨ ХАЙРЛАЯ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА✅✅✅

📌Хөхний хорт хавдар нь Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхий даяар эмэгтэйчүүдийн хавдар дундаас хамгийн түгээмэл тохиолддог хавдар юм. ДЭМБ-ын стастистик мэдээллээр зонхилох 10 байрлалын хорт хавдарт хөхний хавдар орсон байдаг. Монгол улсын хэмжээнд эмэгтэй 100 000 хүн амд зонхилох эхний арван байрлалын хорт хавдрын 16.8 хувь нь хөхний хорт хавдар эзэлж байна. 2022 онд 283 хөхний хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж, 2021 онтой харьцуулахад 5 хувиар өсөж, 97 эмэгтэй нас барсан байна.
Харин Архангай аймгийн хэмжээнд 2022 онд хөхний өмөнгийн 8 тохиолдол бүртгэгдэн, 2 эмэгтэй нас барсан байна. 2023 онд Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс 50-60 насны 6 эмэгтэй хөхний хорт хавдрын 2, 3 дугаар шатандаа оношлогдсон байна.
📌Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт тогтмол хамрагдсанаар өвчин эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилж сэргийлснээр хувь хүний амьдралын чанар сайжрах ач холбогдолтой байдаг.
📌Тус сургалтанд Архангай аймгийн ЭМГ-ын эмэгтэйчүүд, Татварын газар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 50 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл урьдчилан сэргийлэх хөхөө өөрөө шалгах аргын талаар мэдлэг чадвараа дээшлүүлж эрүүл мэндийн боловсрол олгов.
📌Энэхүү үйл ажиллагааг дэмжиж өөрийн эрүүл мэндэдээ хөрөнгө оруулалт хийсэн эмэгтэйчүүдэдээ баярлалаа. 👏👏👏

Санал, хүсэлт

*