“ИРГЭН БҮР АВРАГЧ” анхны тусламжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Эрүүл мэндийн газрын даргын баталсан “Иргэн бүр аврагч” аяны удирдамжийн дагуу төрийн албан хаагчдын дунд анхны тусламжийн мэдлэг, дадлыг түгээн дэлгэрүүлэх, болзошгүй эрсдэлээс хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг эхлүүллээ. Сургалтын эхний шатанд 10 байгууллагын 77 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд цаашид уг сургалтыг бүх шатны төрийн албан хаагчдын дунд үе шаттайгаар зохион байгуулах юм. 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аяны хүрээнд хэрэгжих анхны сургалт амжилттай зохион байгуулагдан өндөрлөв.








