
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Агата Обратаньска болон бусад албаны хүмүүс 2026 оны 2 дугаар сарын 7-8-ний өдрүүдэд Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж, аймгийн ЭМГазар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, хөдөөгийн эх, нярайн эмч мэргэжилнүүдийн ур чадварыг сайжруулах, Бүгд Найрамдах Польш Улсад сургаж, мэргэшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Бидний хамтын ажиллагаа нь орон нутгийн эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хадагтай Агата Обратаньска Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Польшийн Краков хотын Ян Павелын нэрэмжит эмнэлэг болон Людвик Рыдыгерын нэрэмжит эмнэлэгт саяхан туршлага судлаж дадлага хийгээд ирсэн орон нутгийн эмч нарын багтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.