385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

🥗“ЭРҮҮЛ ХООЛ-ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛТАН” эрүүл зан үйл хэвшүүлэх анхны сургалтаа амжилттай зохион байгууллаа.

✅Эрүүл мэндийн газрын даргын баталсан “ЭРҮҮЛ ХООЛ-ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛТАН” аяны удирдамжийн дагуу төрийн албан хаагчдын дунд эрүүл зохистой хооллолтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, эрүүл хооллолтыг хэвшүүлэхэд чиглэсэн зөв хандлага, дадлыг төлөвшүүлэх, хооллолтоос шалтгаалсан өвчлөл болох артерийн гипертензи, чихрийн шижин, ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулах зорилготой сургалт, нөлөөллийн аяныг эхлүүллээ.
✅Эхний сургалт 2026 оны 02 сарын 11-ны өдөр зохион байгуулагдаж 2 байгууллагын 24 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд цаашид уг сургалтыг бүх шатны төрийн албан хаагчдын дунд үе шаттайгаар зохион байгуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *