
Эрүүл мэндийн газрын даргын баталсан “ЭРҮҮЛ ХООЛ-ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛТАН” аяны удирдамжийн дагуу төрийн албан хаагчдын дунд эрүүл зохистой хооллолтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, эрүүл хооллолтыг хэвшүүлэхэд чиглэсэн зөв хандлага, дадлыг төлөвшүүлэх, хооллолтоос шалтгаалсан өвчлөл болох артерийн гипертензи, чихрийн шижин, ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулах зорилготой сургалт, нөлөөллийн аяныг эхлүүллээ.