7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

“ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ЦЭЦЭРЛЭГ” жишиг үйл ажиллагааны үр дүнгийн танилцуулга уулзалт боллоо.

“Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” жишиг үйл ажиллагааг бусад цэцэрлэгүүдэд сурталчлан танилцуулж, хэрэгжүүлэх зорилгоор жишиг үйл ажиллагааны үр дүнгийн ахиц дэвшлийн үнэлгээ болон бусад цэцэрлэгүүдтэй харьцуулсан үнэлгээг хийж, үр дүнгийн танилцуулга уулзалтыг Эрдэнэбулган сумын бүх цэцэрлэгийн эрхлэгч, БСУГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг оролцуулан зохион байгууллаа.
Үнэлгээгээр хүүхдийн эрүүл ахуйн дадал хэвшил 60-70 хувиар, бие бялдрын хөгжил 20-40 хувиар сайжирсан, шүдний эмчилгээнд хамрагдалт 50-60 хувиар нэмэгдсэн, хүүхдийн хоолонд эслэг агуулсан үр тариан бүтээгдэхүүн, сүү, махны хэмжээ нэмэгдсэн, давс, чихэр, транс тосны хэрэглээ буурсан байна.

ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВИАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *