7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

“ДУСАЛ БҮРИЙГ ХЭМНЭЖ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ”

Жил бүрийн 3 сарын 22 –ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.  Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр Дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Дэлхийн нийт усны ердөө 2%-ийг нь цэвэр ус эзэлдэг.  Ус бол амьдралын эх ундарга, амьд байгалийн эрчим юм. Хэзээ ч дуусашгүй баялаг мэт санагддаг боловч бид байгаль Дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцаж байгаагаас шууд хамааран ирээдүйдээ, үр хүүхдүүддээ үлдээх байгалийн нөөц  тодорхойлогддог. Монгол улс цэвэр усны нөөц багатай орны тоонд ордог ба  бид хэрэглээний усныхаа 80 орчим хувийг газар доорх усаар хангадаг. Гэхдээ газар доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа урт байдаг.

“2040 он гэхэд 18-аас доош насны 4 хүүхэд тутмын 1 нь усны хэт хомсдолтой нутагт амьдарна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн хийсэн судалгаанд дурьдсан байна.  Бид “УС БОЛ АМЬДАРЛЫН ЭХ БУЛАГ” гэж ярьдаг мөртлөө усаа хайрлаж, гамнадаггүй. Хүний буруутай үйлдлээс шалтгаалан гол горхи, нуур ширгэсээр байна. Зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхийн өмнө тулгамдсан усны асуудлыг хөндөж, чадах бүхнээ хийн өөрчлөлт хийхийг бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.

Хүүхэд 15 нас хүртлээ ирээдүйн дадал хэвшлийнхээ 70%-ийг олж авдаг бол усаа хэмнэх, байгал Дэлхийгээ хайрлах дадал хэвшлийг хүүхдүүддээ багаас нь хэвшүүлэх нь чухал юм. Усаа хаахгүйгээр 2 минут болоход 6-8 литр ус урсдаг. Та шүдээ угаахдаа усаа хаадаггүй бол төдий хэмжээний усыг зүгээр асгадаг гэсэн үг. Та шүдээ угаахдаа усаа хааж хэвшвэл жилд 8 тн ус хэмнэж чадахыг мэддэг болов уу?

Тиймээс ТА, БИД бүгдээрээ усаа хэмнэх энгийн аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж дадал болгох нь чухал

Жишээ нь:

  • Шүдээ угаахдаа ам зайлах усаа аяганд хийж хэвших
  • Ус тосож аяга тавгаа угаах
  • Суултуурын почкиндоо устай сав эсвэл тоосго байрлуулах
  • Өндөг чанасан, будаа, ногоо угаасан усаараа цэцэг услах
  • Ус бага зарцуулдаг цорго, шүршүүр ашиглах
  • Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх

Эдгээр энгийн аргуудыг хэвшил болгон усны нөөцөө хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг үргэлж санаарай. Өнөөдрийн таны үйлдэл, хандлага үр хүүхдийн тань ирээдүйн дадал хэвшлийг бий болгох тул эцэг эхчүүд хариуцлагатай байж ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ өмнө үүргээ ухамсарлан УСАА ХЭМНЭЭРЭЙ.

 

Архангай аймгийн Эрүүл мэндийн Газар, Нийгмийн Эрүүл мэндийн хэлтэс, Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Г.Ариунтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *