385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛ” ФОРУМ БОЛЛОО

🇲🇳ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛ ФОРУМ БОЛЛОО
Архангай аймгийн 100 жилийг угтан Архангай аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Хөгжлийн Форум” арга хэмжээний “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛ” Форум 2023 оны 03 сарын 29-нд аймгийн ЗДТГ-т боллоо.
✅ Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар хамтын ажиллагааг сайжруулан, хөрөнгө оруулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах гарцыг олох зорилготой зохион байгуулж буй Эрүүл мэндийн хөгжил форумд:
✅ УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Б.Цэрэннадмид, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЭМ-ын сайд асан А.Цогцэцэг, ЦТЭ-ын дарга Б.Энх-Од,
✅ Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд,
✅ Монгол улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич Анагаахын шинжлэх ухааны доктор профессор Ц.Лхагвасүрэн, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар форумын үйл ажиллагаанд оролцлоо байна.🤗

Санал, хүсэлт

*