385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДАЦГААЯ

👩‍⚕️Эрт илрүүлгийн ач холбогдлыг та бүхэнд хүргэж байна👇
✅Эрсдэлийн үнэлгээ
✅Эмчийн үзлэг
✅Багажийн болон лабораторийн шинжилгээ
✅Эрүүл амьдралын хэв маягийн зөвлөгөө
✅Шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт илгээх
📌Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны хуралдааны 17 дугаар тэмдэглэлээр тухайн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 тоот тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулан явуулж байна.
✅Өнгөрсөн хугацаанд буюу 2022 оны тавдугаар сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 06-ныг хүртэл эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 951 042 хүн хамрагдсанаас 428 335 буюу 45.0 хувь нь эрэгтэйчүүд, 522 707 буюу 55.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 479 705 буюу 50.4 хувь нь Улаанбаатар хотод, 471 337 буюу 49.6 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 580 603 буюу 61.0 хувь нь 0-17 насны хүүхэд, 370 439 буюу 39.0 хувь нь 18-аас дээш насныхан байна.

Санал, хүсэлт

*