385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“ЭНЭ ЖИЛДЭЭ- ЭРҮҮЛ ЖИНДЭЭ”-2 АЯНЫ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.


✔Хүн амын өвчлөл нас баралтад нөлөөлж байгаа анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахрын хэмжээ нэмэгдэх зэрэг өвчлөл нас баралтад хүргэж байн.
✔Халдварт бус өвчний эрсдлээс сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны 2-дахь шатны үйл ажиллагааг Архангай аймгийн эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж эхлээд байна. Тус аяны хүрээнд Эрдэнэбулган сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар дамжуулан ажилчид, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
✔“Энэ жилдээ-Эрүүл жиндээ”-2 аяны хүрээнд Эрдэнэбулган сумын 6 байгууллагыг сонгон зөв зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих, орчны эрүүл мэнд, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүдээс сэргийлэх талаар сонгогдсон байгууллагуудын албан хаагчдыг эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтанд үе шаттайгаар хамруулж байна.
✔Эрүүл мэндийн газраас дээрх байгууллагуудыг сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд
хамруулах хуваарь гаргасны дагуу “Ар Ус Ундарга” ХХК-ын 30 гаруй албан хаагчдыг оролцуулан 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр зохион байгууллаа.


Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн