“ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ”-2 АЯНЫ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Хүн амын өвчлөл нас баралтад нөлөөлж байгаа анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахрын хэмжээ нэмэгдэх зэрэг өвчлөл нас баралтад хүргэж байна.
Халдварт бус өвчний эрсдлээс сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны 2-дахь шатны үйл ажиллагааг Архангай аймгийн эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж эхлээд байна. Тус аяны хүрээнд Эрдэнэбулган сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар дамжуулан ажилчид, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
“Энэ жилдээ-Эрүүл жиндээ”-2 аяны хүрээнд Эрдэнэбулган сумын 7 байгууллагыг сонгон зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, орчны эрүүл мэнд, стресс тайлах арга, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүдээс сэргийлэх, талаар албан хаагчдыг эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтанд үе шаттайгаар хамруулж байна.
Эрүүл мэндийн газраас дээрх байгууллагуудыг сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулах хуваарийн дагуу “Архангай аймагийн татварын газар”, 19 сумдын татварын байцаагч нар цахимаар холбогдож 40 гаруй албан хаагчдыг оролцуулан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.